Таван Богд Менежмент ХХК танилцуулга

Таван Богд Менежмент ХХК нь 2014 онд хэвлэлийн зах зээл дээр үйл ажиллагаагаа эрхэлдэг брэндүүд болох Xerox, Xerox дижитал хэвлэл, Double A, Мэдлэгтэй дэвтэр, Улаанбаатар Принт хэвлэх үйлдвэр зэргийг хариуцан ажиллахаар байгуулагдсан. Дэлхийд технологиороо тэргүүлэгч Xerox брэндийн хэвлэх, хувилах тоног төхөөрөмж болон давхар чанартай Double A бичгийн цаасыг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. Үйлдвэрлэлийн хувьд үндэсний тэргүүлэгч Улаанбаатар Принт хэвлэх үйлдвэр, Xerox дижитал хэвлэлийн үйлчилгээг оролцуулан оффсет болон дижитал хэвлэлийн бүхий л төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг дороос цогцоор нь авах боломжийг бүрдүүлсэн юм. Мөн сурагчийн дэвтэр “Мэдлэгтэй дэвтэр” нь улсдаа тэргүүлэгч үнлэсний брэнд бүтээгдэхүүн болсон юм.